ДЭЛХИЙН АТЛАС

ДЭЛХИЙН АТЛАС

Хүүхдэд зориулсан “Дэлхийн Атлас” ном нь бяцхан аялагчдад бидний амьдарч буй эх дэлхийн тухай олон сонирхолтой танин мэдэхүйн чухал мэдээллийг өгөх болно. Танин мэдэхүйн 7 эвхмэл газрын зураг, 500 гаруй өнгөт зураг, товч мэдээлэл бүхий 15 жижиг ном энэхүү атласт багтжээ.

Таван тивийн талаар нэг бүрчлэн бичсэн ба тив бүрийн хүмүүс, амьдардаг ан амьтад, ургадаг ургамал, тухайн газрын архитектур, соёл, зан заншлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг маш сонирхолтойгоор өгүүлсэн байна.

Дэлхийн хамгийн урт гол, хамгийн том мод, хамгийн өндөр уул аль тивд байдаг, олон үндэстэн найзууд чинь аль тивд амьдардаг, киви шувуу юу жимс үү, Санта клаус хаана амьдардаг гээд эх дэлхийгээ танихыг хүссэн бяцхан аялагчдад зориулсан маш олон сонирхолтой мэдээлэл “Дэлхийн Атлас” номонд багтжээ.

Хүүхдэд зориулсан “Дэлхийн Атлас” ном нь дэлхийн 20 гаруй оронд орчуулагдсан бэстселлэр ном юм. Монгол улс тэдний эгнээнд орчуулагч Х.Цэвээний орчуулснаар нэгдэж байна.

Copyright 2020 - "Болор мэлмий" эмнэлэг , Хөгжүүлсэн: Towersoft LLC