Болор мэлмий эмнэлэг 2001 онд улсын хэмжээнд нүдний төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг 3 эмч, 3 сувилагч гэсэн мэргэжлийн багтайгаар ажиллаж эхэлсэн билээ. Өдгөө 20-оод жилийн дараа бид 10 гаруй нүдний төрөлжсөн нарийн мэргэшлийн эмч, 20 шахам сувилагч, захиргаа, аж ахуйн мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй ажиллагсадтайгаар нүдний оношлогоо, эмчилгээг үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна.
Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрсэн чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг зорилгоо болгосон байнгын суралцагч хамт олон билээ.
Бид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, тогтвортой, үр бүтээлтэй ажиллахад анхаарч ирсэн бөгөөд одоогоор дараах чиглэлээр мэргэшсэн эмч нар ажиллаж байна
- Нүдний өмнөд хэсгийн буюу болор, рефракци, эвэрлэгийн өвчний оношлогоо, эмчилгээгээр мэргэшсэн 3 эмч
- Нүдний даралт ихсэх өвчин болох глаукомын өвчнөөр мэргэшсэн 2 эмч
- Нүдний торлог, шилэнцрийн оношлогоо, эмчилгээгээр мэргэшсэн 3 эмч
- Нүдний окуло-пластик, нейро-офтальмологийн чиглэлийн тус бүр 3 эмч
Эмч, мэргэжилтнүүд, менежерүүдийн ур чадвар, мэдлэгийг байнга дээшлүүлэхээс гадна оношлогоо, эмчилгээний нэн шинэ техник, технологийн дэвшлийг судалж, эх орондоо нутагшуулж, иргэдийг нүдний тусламж авахаар гадаадад зорчих чирэгдлийг бууруулах зорилготой ажиллаж ирсэн.
- 2005 онд Монголд анх удаа хараа засах эксимер лазерын мэс заслыг АНУ-д үйлдвэрлэсэн Visx Star S4 технологиор нэвтрүүлснээс хойш 2016 онд Германы алдарт Carl Zeiss үйлдвэрийн MEL80 лазерын системээр шинэчлэл хийлээ.
- 2006 онд анх удаа нүдний торлогийн Аrgon-Laser, YAG III Combi-laser
- 2010 онд торлог-шилэнцрийн клиникийг эмнэлэг дотроо байгуулж, эмч мэргэжилтнээ бэлтгэх, оношлогоо, эмчилгээний техник, технологио нэвтрүүлэх нөр ажлыг эхлүүлж, 2012 оны 9 дүгээр сараас Монгол улсын нүд судлалын салбарт Торлог-шилэнцрийн өвчний оношлогоо, эмчилгээ, мэс заслыг дэлхийн түвшинд хийдэг болсноор нүдний энэ чиглэлийн өвчний улмаас гадаадад эмчлүүлэхээр явуулдаг заалтыг Эрүүл мэндийн Сайдын тушаалаас хасуулж чадсан нь манай эмч, мэргэжилтнүүд, хамтран ажиллагч гадаадын сургалтын байгууллага, дэмжигчдийн маань хичээл зүтгэлийн үр дүн болсон юм.
- Гадаадын ижил мэргэшлийн олон эмнэлэг, сургалтын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн билээ, тэдгээрээс дурдвал: БНХАУ-ын Beijing Tongren эмнэлэг, Тайвань улсын Nobel, Best Vision, БНЭУ–ын Dr. Shroff’s Charity Eye Hospital, Непаль улсын Telganga Institure, Япон улсын Chukyo Medical Co., Ltd
- 2014 оноос бид Япон улсын Нагояа хотын Chukyo Medical Co Ltd-ийн эмнэлэгтэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулан эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцах таатай завшаан бүрдсэн юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголд цор ганц нарийн хэмжилт хийдэг зарим тоног төхөөрөмжүүд манай үйлчилгээнд нэвтэрсэн юм.
- Нүдний өмнөд хэсгийн бүрэн шинжилгээ хийж, хиймэл болрын хэмжээ тодорхойлох Zeiss IOL-Master 700, эвэрлэгийн эндотелийн эс тоолох Specular Microscope-ийн шинжилгээнүүдийг зөвхөн манай эмнэлэг дээр хийж байна.
Бид дэлхийн төвшинд хүрсэн тусламж, үйлчилгээ үзүүлдгээ баталгаажуулж Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2016, ISO 18001:20188 ISO 45001:2018 стандарт буюу Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр хичээн ажиллаж байна.