Бидний тухай

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Сайн байна уу?

Манай цахим хуудсаар зочилж, бидний үйл ажиллагаатай танилцаж буй эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая!

Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш улс орныхоо эрүүл мэндийн хөгжил тэр дундаа нүдний тусламж, үйлчилгээнд хувь нэмрээ тасралтгүй оруулсаар 24 дэх жилээ амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Бид, Болор мэлмий эмнэлгийнхэн нүд судлалын салбарт дэлхий дахинд шинээр гарсан техник, технологи, тэргүүн туршлагыг Монгол улсын нүдний салбарт анхлан нэвтрүүлэгч байх эрхэм зорилготойгоор ажиллаж ирлээ. Салбартаа төдийгүй бүс нутагтаа тэргүүлэгч байгууллагуудын нэг байхын төлөө тасралтгүй суралцсаар, хөгжсөөр байна.

Үйлчлүүлэгч та бүхнийхээ итгэлт эмнэлэг байх урт хугацааны зорилгын төлөө хамт олныхоо урам зориг, сэтгэл зүтгэлээр Олон улсын Чанарын Нэгдсэн Менежментийн Тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. Бидний ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, урамшуулж, зөвлөж ирсэн үйлчлүүлэгч тан бүхнээсээ бид асар их урам зориг авч, улам илүү сайжрахаар хичээн ажиллаж байна. Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй нийт хамт олон, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагч нийт байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Гүнээ хүндэтгэсэн, Үүсгэн байгуулагч:

Монгол улсын Хөдөлмөрин баатар, Хүний Гавьяат эмч, Ардын эмч АУ–ны доктор, профессор Ж.Баасанхүү

Эрхэм зорилго, зорилт

Нүд судлалын дэлхийн шилдэг техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж олон улсын жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлдэг бүс нутгийн загвар эмнэлэг болно.

Танилцуулга

Болор мэлмий эмнэлэг 2001 онд улсын хэмжээнд нүдний төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг 3 эмч, 3 сувилагч гэсэн мэргэжлийн багтайгаар ажиллаж эхэлсэн билээ. Өдгөө бид 10 гаруй нүдний төрөлжсөн мэргэшлийн эмч, 20 гаруй сувилагч, сувилахуйн мэргэжилтэнтэй, захиргаа, аж ахуйн мэргэжилтнүүдээс бүрдсэн 60 гаруй ажиллагсадтайгаар нүдний тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрсэн чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг зорилгоо болгосон байнгын суралцагч хамт олон билээ.

Бид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, тогтвортой, үр бүтээлтэй ажиллахад анхаарч ирсэн бөгөөд одоогоор дараах чиглэлээр мэргэшсэн эмч нар ажиллаж байна.

Нүдний эмнэлэг нь дараах тасаг, нэгжийн бүтэцтэйгээр ажиллаж байна.

  • Амбулатори
  • Рефракцийн мэс заслын тасаг
  • Хэвтүүлэн эмчлэх тасаг
  • Мэс заслын тасаг

Нүдний бүх чиглэлээр 100% гадаадад мэргэшсэн эвэрлэг, болор, хараа засах лазер мэс засал, торлог, шилэнцэр, глауком, окулопластик, нейрофтальмолог, хүүхдийн нүдний эмч, мэс засалч нар ажиллаж байна.

Монгол улсын нүд судлалын салбарт анхлан нэвтрүүлж, нутагшуулсан тусламж, үйлчилгээ, техник, технологиуд:

  • 2005 он “Хараа засах эксимер лазерын мэс засал”
  • 2006 он “Торлогийн лазер эмчилгээ”
  • 2010 он “Торлог, шилэнцрийн клиник”
  • 2012 он “Торлог, шилэнцрийн өвчний оношилгоо, мэс заслын тусламж, үйлчилгээ”
  • 2015 он “ICL /Intra Collamer Lens/ суулгах мэс засал, олон хараат, 2 ба 3 хараат, торик болор суулгах мэс засал
  • 2015 он “IOL Master 700” био-метрийн шинжилгээгээр хиймэл болрын хэмжээ тодорхойлох шинжилгээ
  • 2015 он “Эвэрлэгийн эндотелийн эс тоолох шинжилгээ”
  • 2016 он “Хараа засах эксимер лазер” ХБНГУ-ын Carl Zeiss Meditec үйлдвэрийн MEL80 технологи
  • 2017 он “Эвэрлэгийн кросслинкинг эмчилгээ”-г хийж эхлэв.
  • 2018 он “Хараа засах лазерын мэс засалд Фемтосекунд лазер зүслэг”-ийг АНУ-ын АМО үйлдвэрийн FS 60 технологи
  • 2023 он “ОСТ Cirrus 6000” ангиографи бүхий компьютерт томографийн шинжилгээ
  • 2023-2024 он “SMILE” бүрэн фемтосекунд лазерын мэс засал ХБНГУ-ын Carl Zeiss Meditec үйлдвэрийн VisuMax 500 технологи
  • 2024 он “Эвэрлэгийн мэс заслын DSAEK мэс засал
  • 2024 он “Нүдний өмнөд сегментийн компьютерт томографи” шинжилгээ

Хамтран ажиллагч байгууллагууд:

  • Гадаадын ижил мэргэшлийн олон эмнэлэг, сургалтын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн билээ, тэдгээрээс дурдвал:
  • Carl Zeiss (Shanghai) компани
  • Япон улсын Chukyo Medical Co., Ltd
  • БНХАУ-ын Shanghai Jiao Tong University-ийн Eye Disease Research Center
  • БНХАУ-ын Shanghai People’s First Hospital’s Ophthalmic Center
  • БНЭУ–ын Dr. Shroff’s Charity Eye Hospital гэх мэт олон эмнэлэг, эмч нартай хамтын ажиллагаатай.

Япон улсын Нагояа хотын Chukyo Medical Group нүдний эмнэлэгтэй хамтран ажилласны 10 жилийн ой, Монголд хараа засах ICL /Intra-collamer Lens/ суулгаж эхэлсний 10 жил, 100 дахь үйлчлүүлэгчдээ ICL линз суулгасны баяраа хамтдаа тэмдэглэлээ.

Хараа засах лазерын мэс засал хийлгэх боломжгүй үйлчлүүлэгчдэдээ бид ICL линз суулгацыг санал болгодог бөгөөд энэ мэс заслыг сонгон хийлгэсэн үйлчлүүлэгчдийн мэс заслын дараах үр дүн, хараа сэргэлтийн хувь өндөр байна. Бид мэс заслын үр дүнгээр хамтарсан судалгаа хийж нүд судлалын олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Эрхэм зоилго, зорилт

Copyright 2020 - "Болор мэлмий" эмнэлэг , Хөгжүүлсэн: Towersoft LLC