Болор солих мэс засал
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-д заасан Иргэний хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө. Үүний нэг нь нүдний Болор солих мэс заслын тусламж, үйлчилгээ юм.
Дараах иргэд БОЛОР СОЛИУЛАХ МЭС ЗАСАЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА:
- 0-18 насны хүүхэд
- Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
- Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн
- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
- Хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/
- Ял эдэлж байгаа ялтан
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Бусад даатгуулагч иргэд хамтын төлбөртэй буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас 70%-ийг хөнгөлж иргэн өөрөө 30%-ийг төлнө.
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!