Blog - Latest News

Болор солих мэс засал

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-д заасан Иргэний хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө. Үүний нэг нь нүдний Болор солих мэс заслын тусламж, үйлчилгээ юм.

Дараах иргэд БОЛОР СОЛИУЛАХ МЭС ЗАСАЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА:

  1.  0-18 насны хүүхэд
  2.  Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
  3.  Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн
  4.  Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  5. Хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/
  6. Ял эдэлж байгаа ялтан
  7.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

Бусад даатгуулагч иргэд хамтын төлбөртэй буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас  70%-ийг хөнгөлж иргэн өөрөө 30%-ийг төлнө.

 

 

 

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Copyright 2020 - "Болор мэлмий" эмнэлэг , Хөгжүүлсэн: Towersoft LLC